МУИС-ийн харьяа Худалдааны сургуулийн захирал асан Б.Жавхлантөгс нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд хэлэлцэж эхэллээ. Б.Жавхлантөгс болон тус сургуулийн зарим багш нар үгсэн тохирч, удаа дараагийн үйлдлээр оюутнуудын дүнг засах зэргээр их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-т шалгаж, Дүүргийн I прокурорын газраас Эрүүгийн хуулийн 268, 269, 270 дугаар зүйлд заасан хахууль авсан, өгсөн, зуучилсан нь тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүгч Б.Мөнхбаяр, Х.Идэр, Б.Халиун, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгчдийн өмгөөлөгч 31 хүний бүрэлдэхүүнтэй энэ шүүх хурал маргааш ч үргэлжилнэ гэдгийг эх сурвалж хэллээ.
Г.ЦОЛМОН