ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн санаачилсан “Эх орон 36” хөтөлбөрийн II шатны сургалт олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд амжилттай болж өндөрлөлөө. Энэ хөтөлбөр нь өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд зориулсан юм. Өсвөр үеийн хүүхдүүдэд 36 төрлийн чадамжийг 36 цагийн сургалтаар заасан байна. Өнгөрсөн жил уг хөтөлбөрт нийслэлийн зургаан дүүргийн 100 гаруй сургуулийн 2500 хүүхэд хамрагджээ. Энэ жил хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлж, орон нутагт буюу эхний ээлжинд таван аймагт хэрэгжүүлсэн байна. Мөн сургагч, багш нарыг бэлтгэснээр “Эх орон 36” хөтөлбөрт 8000, явуулын сургалтаар 4000 гаруй нийт 12000 орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг хамрууллаа.