Энэ оны ургацын урьдчилсан балансыг ҮХААЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Б.Оргил танилцууллаа. Тэрээр “2014 онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган га-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, 14.5 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 434.5 мянган га-д тариалалт хийсэн аж. .
. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 390.0 мянган тонн хадлан, 15.0 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн бөгөөд энэ нь төлөвлөгөөт хадлангийн 30 хувь, тэжээлийн 25 хувьтай байгаа юм байна.
ҮХАА-н сайд, Улсын ургацын комиссын дарга Ш.Түвдэндорж салбарын гишүүдэд өгсөн үүргийн дагуу салбар штаб байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, урьдчилсан балансаар таримлын болц жигд, хураалтын ажил өнгөрсөн жилүүдийнхээс 10 орчим хоногоор эрт эхлэхээр байгааг харгалзан ажиллах хүн хүч, үтрэм, техникийн бэлэн байдлыг хангах, намрын ургац хураалтанд шаардлагатай шатахууны нөөц бүрдүүлэх, үнэ болоод зарцуулалтад нь хяналт тавьж, тасалдалгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх байгаа гэнэ
Түүнчлэн “Ургацын төв штаб” орон нутгийнхны тавьсан санал хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэх бөгөөд зайлшгүй тохиолдолд Улсын ургацын комиссын хурлыг зарлан хуралдуулж байна. Г. Оюунтогтох