ШШГЕГ-ын харьяа хорих 411, цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагчид Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлж буй “Амьдрал бэлэглэе” аянд нэгджээ. Тэд ажлынхаа цагийг зохицуулан, энэ сарын 3-5-нд хэсэг хэсгээрээ цусаа өгч буй аж. Дашрамд сонирхуулахад, монголчуудын 40 хувь нь 0 буюу I бүлгийн, 22 хувь нь А буюу II бүлгийн, 31 хувь нь B буюу III бүлгийн, долоон хувь нь АВ буюу IV бүлгийн цустай юм байна.
Х.ЭРХЭМ