Манай улс хойд хөршид молибден, жонш, нүүрс, хонины ноос голчлон нийлүүлээд ихэвчлэн шатахуун авдаг. Энэ оны эхний долоон сард гэхэд 20.3 сая ам.долларын үнэ бүхий жоншны хүдэр хойд хөршид экспортолсон байна. Үүнээс гадна молибдений хүдэр болон баяжмалын экспортын хэмжээ өмнөх оныхоос дөрөв дахин нэмэгджээ. Тэгвэл ОХУ-аас авдаг шатахууны хэмжээ он гарсаар 50 гаруй хувиар өсөж, 220 мянган тоннд хүрээд байна. Харин манай иргэд орос машин авахаа больсон нь хойд хилээр оруулж ирсэн машины тооноос мэдэгдэнэ. Энэ оны эхний долоон сард ОХУ-аас 1.4 сая ам.долларын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 200 мянган ам.доллараар буурсан үзүүлэлт юм.
Х.ЭРХЭМ