Өөрсдийн хийсэн бүтээснээрээ нийгэмд сайнаар нөлөөлж яваа шилдэг залуусын илтгэлийн сонсож, санаачлагыг нь түгээх боломж бүрдүүлдэг “TEDx” арга хэмжээ 2011 оноос хойш манай улсад зохион байгуулагдаж байна. 20 минутын илтгэлээр өөрийнхөө санааг танилцуулж, эерэг мэдээлэл хүргэдэг энэ уулзалт залуусын таашаалд нийцэх болжээ. Тиймээ орон нутагт ч илтгэл тавигдаж, уулзалт чуулган зохион байгуулагдсаар байгаа. “ТEDx Улаанбаатар 2014”-ийг энэ удаа Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.