Халх голын байлдаанд дэслэгч цолтойгоор байлдаж явсан, Өвөр Байгальд үлдсэн сүүлийн ахмад дайчин Елизавета Ивановна Чувашоваг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Дайны жилүүдэд сувилагчаар ажиллаж байсан тэрбээр Халх голын дайнд оролцсон орос дайчдаас энх тунх үлдсэн цөөн хүний нэг аж.Тэрбээр өдгөө ОХУ-ын Буриадын Гусиноозерск хотод амьдарч байгаа тул шагналыг нь Батлан хамгаалах яамаар дамжуулан Оросын талд хүлээлгэн өгөхөөр болжээ.
Ч.ЗУЛ