Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл 17.6 км зам тавьж буй. Замыг “Эсто” компани 2012 оны зургадугаар сарын 25-наас тавьж эхэлсэн. Тус компани энэ сарын 1-нд ажлаа дуусган ашиглалтад оруулах гэрээтэй байсан ч хараахан дуусгаагүй, 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Газар шорооны ажил, хиймэл байгууламж, суурь болон өнгөн асфальт бетон хучилтыг бүрэн дуусгасан тул замын хөдөлгөөнийг нээсэн байна. Тэмдэг тэмдэглэгээ, хашлага хийх ажил үлджээ.