Интернэтийн хурд удаан байгаагаас камерын үр дүн гарахгүй байна хэмээн эцэг, эхчүүд гомдол гаргажээ.
Энэ жил Орхон аймгийн найман цэцэрлэгт камержуулалтын бүрэн систем суурилуулсан. Хүүхдээ цэцэрлэг дээр хэрхэн өнжиж байгааг уг камерын тусламжтайгаар мэдэх боломжтой боловч харамсалтай нь интернэтийн хурд удаан байгаагаас гар утсан дээрх апликейшн ажиллахгүй байгаа гэнэ. Иймд энэ асуудлыг тун удахгүй цэгцэлнэ хэмээн салбарын дарга нь хэллээ. Түүнчлэн интернэтийн хурд нэмэгдвэл цэцэрлэгийн урсгал засвар өснө гэдгийг анхаарууллаа. Энэ зардлыг ирэх оны төсөвт тусгах гэнэ