Хууль сахиулахын их сургууль (ХСИХ)-аас санаачлан гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр, Бээжин хотод суугаа гадаадын 10 гаруй орны хууль сахиулах байгууллагын атташе болон Монгол Улсын хууль саxиулах байгууллагын төлөөллийг оролцуулсан ажил хэргийн уулзалт өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Уулзалтад ИБУИНВУ, Канад, Австрали, Финланд, Дани, Франц, Индонези, Малайз, Нидерландын хууль сахиулах байгууллагын атташе болон манай хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцож санал солилцсон байна. Энэ үеэр ХСИС гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлогыг сургуулийнхаа хэмжээнд бус хууль сахиулах байгууллагын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж байгаа нь цаашид энэ салбарын гадаад харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр орууллаа хэмээн уулзалтад оролцогсод үнэлжээ.Харин гадаадын хууль сахиулах байгууллагын атташе нарын зүгээс тус сургуулийн санаачилгыг дэмжиж, цаашид Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдсэн юм.