Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Балдан-Очир хоёр эмэгтэй ажилтандаа “Хамт архи уусангүй” гэсэн шалтгаанаар гар хүрчээ. Хохирогч нар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна. Уг гомдлын дагуу шалгаж байтал Л.Балдан-Очир хохирогч нартай эвлэрэх арга эрэлхийлж, тэднийг офицер болгосон гэнэ. Энэ талаар тус ангийнхан ч шивэр авир гэлцэж байна. Тэдний хэлж буйгаар хохирогчдын нэг нь зодуулснаасаа хойш хэсэг хугацаанд ажилдаа ирэхгүй байснаа саяхнаас орсон гэнэ. Уг хоёр бүсгүйг офицер болгосон нь ч үнэн. ЗХЖШ-ын даргатай Л.Балдан-Очир найз учраас ийм арга хэмжээ авч, өөрийнхөө танхай үйлдлийг хаацайлсан байх” гэж байлаа. Хурандаа Л.Балдан-Очиртой холбоотой хэл ам цөөнгүй байдаг. НМХГ-аас татагдан найз Ц.Бямбажавынхаа буянаар дэд хурандаа, хурандаа цол “ногоон гэрлээр” авсан. Өнгөрсөн зун тохиосон Завхан аймгийн Яруу сумын ойн үеэр байнгын бэлэн байдалд байх ёстой Зэвсэгт хүчний 325 дугаар ангийнхныг аваачин, ёслолын жагсаал зохион байгуулж, өөрөө парад хүлээн авсан гэх нэлээд хэл аманд түүний нэр холбогддог юм.