Монголын нийгмийн хэрэгцээ шаардлагыг даган гарч ирсэн олон байгууллагын нэг нь барьцаалан зээлдүүлэх газар буюу иргэдийн нэрлэж заншсанаар ломбард. Нэг хэсэг орон сууц, албан байгууллагын онгорхой болгонд шахам ломбард үйл ажиллагаа явуулж, мөнг өний хэрэгцээ яаралтай гарсан иргэдийн эд зүйлийг барьцаалж, өндөр хүүтэйгээр зээл олгох болсон. Оюутнууд “шоудах” болохоороо нэгнийхээ ээмэг бөгжийг тэнд тавьж, хэдэн төгрөг олох нь ч бий. Түүнээс гадна гэмт этгээдүүд хулгайлж, дээрэмдсэн зүйлээ ломбарданд тавих явдал ч их. Ломбард ажиллуулагсдын амар хялбар аргаар мөнгө олох нэг арга зам нь яах аргагүй хулгай, дээрмийн эд зүйлсийг аваад, хугацаа нь дуусмагц зах зээлийн үнээр худалдаад ашиг олох явдал гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Хууль хяналтын байгууллагынхан ийм хардлагын үүднээс ХЭҮК-той хамтран өнг өрс өн сарын сүүлчээр шалгалт хийжээ. Энэ шалгалтаар хулгайч, ломбард ажиллуулагч нарын хууль зөрчсөн үйлдлийн мөр өөр орсон гэнэ.
Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг 532 аж ахуйн нэгж нийслэлд бүртгэлтэйгээс 50 нь ямар ч тусгай зөвшөөрөлгүй, “мөнгө хүүлэгчид” байжээ. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй 2612 эд зүйлийг ломбарданд байгаа зарим эд зүйлтэй тулгаж үзсэн аж. Үүний дүнд зарим гэмт хэргийн хохирогч нарын эд зүйлийг олоод зогсохгүй, гэмт этгээдийг нь ч тогтоосон байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан хоёр ч гар утас Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Лорд”, “Таац” гэх барьцаалан зээлд үүлэх газраас олджээ. Тэдгээр нь дээрмийн гэмт хэргийн хохирогч болсон бүсгүйчүүдийн утас байсныг олж, эд мөрийн баримтаар хураан авсан байна. Түүнээс гадна хулгайд алдагдсан компьютер, дээрэмдүүлсэн алтан бөгж зэргийг “Гэгээн өндөр Гүмсэд” болон “Нью кибер” компанийн ломбарданд барьцаалан мөнгө авсан байх жишээтэй. Хэдийгээр гэмт этгээдүүд нь өөрсд өө бичиг баримтаараа эд зүйл тавьдагг үй, эсвэл хүний бичиг баримтыг ашигласан нь энэ үеэр тогтоогдсон ч цагдаагийнхан сэжигтний ам зураг, сэжигтэй этгээдүүдийн мэдээлэл бүхий сангаас материалыг нь шалгаад хэд хэдэн гэмт хэргийг илрүүлж, мөрдөн байцааж эхэлжээ.
Хулгайн эд зүйл удаа дараа авсан, гэмт хэргийн замаар олсон эд зүйлийг цагдаагийн байгууллагад бүртгүүлэлгүй өөрсдийнхөө ашгийг бодон зарж борлуулж байгаа нь ч шалгалтаар тогтоогдсон гэнэ. Хулгай, дээрэм, булаалтын хэргийн холбогдогчдыг цаг тухайд нь цагдаа нар илрүүлэн шалгахад гэмт хэргийн замаар олж авсан зүйлээ ломбарданд тавьснаа хүлээн, зааж өгдөг. Зарим хэргийг хууль хяналтын байгууллагынхан тэр даруйд нь илрүүлж чаддаггүй. Хэдэн сар, заримдаа хэдэн жилийн дараа хэргийг илр үүлж, хулгайлсан эд зүйлсээ ломбарданд тавьсныг тогтоодог ч барьцаалан зээлд үүлэх газрынхан ашиг орлогоо бодоод нэг долоо хоног, эсвэл нэг сарын хугацаа нь өнгөрмөгц худалдсан гээд сууж байдаг билээ. Тэгэхээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулах, болдог бол барьцаанд тавьсан эд зүйлийн талаар хууль хяналтын байгууллагад сар бүр мэдэгдэж, жагсаалт хүргүүлж байх талаар ч заалт оруулахад буруудахгүй. Хэрэв ийм жагсаалт гаргаж өгдөггүй, жагсаалтдаа сэжигтэй эд зүйлийн талаар дурддагг үй бол эрүүгийн хариуцлагад татах заалт оруулахад ч болохгүй зүйлгүй.
Г.РАВЖАА