Улсын хэмжээнд галт зэвсэг тоолж, бүртгэх Зэвсэг-2014” нэгдсэн арга хэмжээ эхлээд цөөнгүй хонож байна. Тооллого, бүртгэл эхэлснээс хойших хугацаанд орон нутагт 2576 галт зэвсгийг тооллогод хамруулж, 100 буунд гэрчилгээ олгон, хууль бусаар эзэмшиж байсан 92 галт зэвсгийг хурааж, буу сумны 13 ченжийг бүртгэл хяналтад авчээ. Огт бүртгэлгүй байсан 109 галт зэвсгийг энэ үеэр илрүүлсэн байна. Харин энэ хугацаанд нийслэлд 1035 галт зэвсгийг бүртгэж, дөрвийг хураасан гэнэ. Өнгөрсөн онд нийслэлд 12450 галт зэвсэг байгааг тоолж бүртгэсэн аж. Үүний 10912 нь ангийн зориулалттай байв. Харуул хамгаалалтад 903 буу ашиглаж буй бол спорт сургалтын зориулалттай галт зэвсэг 439 бүртгэгдсэн гэнэ. Нийслэлд өнг өрсөн онд, үзмэр цуглуулгын зориулалттай 196 галт зэвсэг байгааг тоолж бүртгэжээ.