Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 130 га газарт “Авто худалдааны цогцолбор” байгуулж байна. Эхний ээлжийн бүтээн байгуулалтыг төл өвл өгөө ёсоор энэ сарын 1-ний дотор дуусгаж, хотын төв дотор ил задгай талбайд автомашин борлуулагчдыг ийш нүүлгэн шилж үүлэх болоод байв. Гэтэл цаг агаар болон хөр өнгө төсөв муутайн улмаас цогцолборыг төл өвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах боломжг үй болж, ажил өнөөг хүртэл үргэлжилсээр буй. “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрынхан өчигдөр уг цогцолборын бүтээн байгуулалттай танилцлаа. Ажлын явц 80 гаруй хувьтай, 30 орчим га газрыг хашаатай болгож, нийт 6369 машин зогсох 20.4 га талбайг хамарч буй дөрвөн зогсоолыг 1.2-1.5 метр хүртэл өнд өрл өж, хоёрыг нь асфальтаар хучжээ. Мөн цайны 20, нийтийн бие засах найман газар, тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлг өөний бүртгэл, авто оношилгоо, татвар, даатгалын, автомашины улсын дугаарын үйлдвэр, банк санхүүгийн болон нотариатын үйлчилгээ түр байрлах сэндвичэн барилгууд бариад байгаа аж.
Ажлын талбайд хүнд даацын олон машин явж буйтай холбоотойгоор хөрс суларч, тоос босох нь ихэссэн тул үлдсэн хоёр зогсоолыг барьж дуусгаад сул шороотой газруудад буталсан чулуун суурь тавихаар болсон байна. Зогсоол барих ажил удааширч буй нэг шалтгаан нь хөр өнгө төсвийн хүрэлцээ муу байгаа нь. Зогсоол худалдаж авах иргэдээс өдгөө гурван тэрбум төгрөг цугларсан байхад дээр дурдсан ажлуудад нийт 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хөрөнгийг гүйцэтгэгч компаниуд гаргаж, “Авто худалдааны цогцолбор”- оос дараа нь авах уян хатан нөхц өлөөр ажлыг нь хийж өгч байгаа аж. Тиймээс тус цогцолборынхон “Хүмүүс ирээд юу ч хийгээгүй байна гэдэг. Гэтэл энэ талбай, зогсоолуудын доогуурх ус зайлуулах хоолой, шугам сүлжээ, шилэн кабель гэрэлт үүлгийн ажил гээд цөөнгүй зүйл амжуулсан. Түүнийхээ хэрээр багагүй хөрөнгө зарж буй. Хөр өнгө оруулагчдыг манайхтай хамтарч ажиллахыг уриалж байна” гэлээ.
Ч.МӨНХЗУЛ