Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, худалдах чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй 55 байгууллагын мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа. Эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрөл, өнөөгийн хууль эрх зүйн орчин, шалгуур үзүүлэлт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой цаг үеийн мэдээлэл өгчээ.