Зургаан сарын өмнө МУБИС-ийн оюутан Н.Ганзориг, М.Батчулуун, Ц.Даваахүү, “ETV” телевизийн зураглаач Б.Нацагдоо, гэрэл зурагчин Ч.Ганболд нар Монгол орноо тойрон аялах аялалд гарсан билээ. Тэд зөвхөн мориор эх орноо тойрно гэх зорилго тавин мордсон бөгөөд одоогоор 10 мянга орчим км замыг туулаад байгаа аж.
Морьтон залуусын аялал Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт ирээд байгаа бөгөөд ирэх баасан гарагт албан ёсоор өндөрлөх юм байна. Аялагч залуус хагас жилийн хугацаанд аялсан аялалтайгаа холбогдуулан танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэж телевизээр цацаж эхэлсэн бөгөөд удахгүй гэрэл зургийн цомог гаргах аж.