Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор цагдаагийн алба хаагчийн орон тоог 86-н алба хаагчаар нэмэгдүүллээ.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар томилогдсон алба хаагчдад албан тушаалын цагдаагийн “ДЭСЛЭГЧ” цол олгосон юм. Хууль зүйн сайдын тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтэц орон тоог цөөлж, ийнхүү дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд нийт 86 орон тоог нэмэгдүүлснээр иргэдэд хүрч үйлчлэх хүртээмж сайжрах ач холбогдолтой юм.