Орхон аймгийн ЗДТГ-ын харьяа биеийн тамирын заалыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн албан хаагчдад зориулж тохижуулж байгаа юм байна. Үүнд орон нутгийн төсвөөс 96.9 сая төгрөг төсөвлөжээ.
Энэ танхимаар төрийн 37 байгууллагын 3000 гаруй ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлнэ. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ танхимаар үйчлүүлэхийн тулд зориулалтын шал, зам, талбай, төхөөрөмж хэрэгтэй юм. Иймд тэдний санал бодлыг сонсохоор аймгийн Тамгын газарт уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
Тэд хэлэхдээ, тэргэцэртэй иргэд саадгүй зорчих, харааны бэрхшээлтэй хүн чөлөөтэй тоглох боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг хэлж байлаа. Мөн шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангахыг хүссэн ч үүнийг энэ жилдээ шийдэх боломжгүй гэж Тамгын газрын дарга В.Сумъяасүх хэлсэн юм.
Дээрх тохижилтын ажил энэ оны наймдугаар сард эхэлсэн бөгөөд тун удахгүй хүлээлгэж өгөх аж.