“Dyned learning” олон улсын төсөл манай улсад гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ төсөлд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч болон англи хэлний багш нар хамрагдах юм.
Юуны өмнө багш нарыг бүлэг болгон хувааж нэг бүлэгт 20 сурагч ноогдоно. Тэд цахимаар хичээлийн явцаа мэдээлж гадаадын багш нартай долоо хоногт нэг удаа уулзах ажээ. Төсөлд сайн хамрагдсан сурагчийг олон улсын нэр хүндтэй 100 сургуулийн аль нэгд 100 хувийн тэтгэлэгээр сурах эрх олгох юм. Төслийг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн материаллаг бааз сайн байх ёстой ажээ. Гэтэл Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн Мэдээлэл зүйн тэнхим нь хүрэлцээ муутай, интернэтийн хурд удаан байдаг, сурагчид илүү цагаар хичээллэх боломж хомс байдаг юм байна.. Мөн багш нарт урамшуулал нэмж олгох шаардлага байгаа гэнэ. Энэ асуудлыг Орхон аймгийн Засаг даргын зөвлөл болон ИТХ-аар хэлэлцүүлж шаардагдах төсвийг батлуулах гэнэ.