Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй техникийн захуудыг нүүлгэж Сонгинохайрхан дүүргийн ХХХII хооронд “Авто худалдааны цогцолбор”-ыг шинээр барьж төвлөрүүлэхээр болсон билээ
Тэгвэл тус зах ирэх бямба гаригт нээлтээ хийхээр боллоо. Шинээр баригдаж буй автомашины зах нь 6300 машины зогсоолтой юм байна
Тус цогцолборт “Да Хүрээ”, “Өгөөмөр” зэрэг автомашины томоохон зах болон зам дагуу техникийн худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нүүж очих ёстой.
Одоогийн байдлаар авто цогцолбороос зогсоол авах хүсэлтэй 250 иргэн, аж ахуйн нэгж гэрээ хийж 1200 зогсоол худалдан авчээ. Зогсоолын үнийн тухайд 3х6 ам метр талбайг өмчлөлийн гэрчилгээтэй нь хамт дөрвөн сая төгрөгөөр худалдаалж байгаа аж. Ингэхдээ зээлийн даалтын сантай хамтарч худалдаа эрхлэгчдэд арилжааны зургаан банкаар дамжуулан зээл олгож эхэлжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн урьдчилгаа төлбөр 15 хувиа төлөөд таван жилийн хугацаатайгаар 1.8-1.9 хувийн зээлд хамрагдаж болох юм байна