Монголын Залуучуудын Холбоо 2014 онд “ЗАЛУУСАА НЭГДЬЕ” уриатайгаар үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм. Дорноговь аймгийн баруун урд бүсийн сумдын Залуучуудын чуулганыг Хөвсгөл суманд арваннэгдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Чуулга уулзалтад Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумдын малчин, бизнес эрхлэгч, төрийн албан хаагч зэрэг салбар салбарын залуус оролцож, суманд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэхэд залуус бид юу хийж чадах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал солилцсон юм.
Чуулганы үеэр аймаг сумдын залуучууд волейбол, 4*100 буухиа гүйлт, олс таталт зэрэг нөхөрсөг тэмцээнээр өрсөлдөж, Хөвсгөл сумын төв цэцэрлэгт хүрээлэнд явган зам тавих бүтээн байгуулалтын ажилд оролцлоо.