Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, суурь нь болж өгдөг билээ. Гэвч сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, салалт нэмэгдэж энэ хэрээр хүүхдийн хүмүүжил доголдож асуудалтай гэр бүлийг үүсгэх нөхцлийг бий болгосоор байна. Энэ нь нөгөөтэйгүүр гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээний хэрэгцээг зайлшгүй нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Гэр бүлийн дэмжих хороо нь залуу гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагаа ухамсарлахад чиглэсэн сургалт, зөвлөгөө өгөх, залуу гэр бүлийг дэмжих зорилгоор “Тогтвортой гэр бүл” өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 19-ний өдөр зохиох гэж байна. Уг өдөрлөгт Нийслэлийн зуогаан дүүрэг тус бүрээс 15 гэр бүл оролцох бөгөөд “Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага”, “Хэвлий дэх хүүхдийн тань хэлэх үг”, “Амаржихуйн гайхамшиг” сэдвээр сургалтанд хамрагдаж, мэргэжлийн багш нараас зөвлөгөө авах боломж нээлттэй аж..