Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын энэ оны эхний 9 сарын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 01-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 95 бүртгэгджээ.
Үүний 48 тохиолдол буюу 50.52 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эндсэн байна. Эндэгдлийн 77.08 хувь нь түлэгдэлт, 18.75 хувь нь зам тээврийн ослоор, 2.08 хувь нь хахсан, 2.08 хувь нь өндрөөс унаж нас баржээ. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг НЭМГ-аас зөвлөж байна.