Монгол Улсын ажилгүйдлийн түвшин гуравдугаар улиралд 6.4 хувь болж, өмнөх улирлаас хоёр пунктээр буурчээ.
Энэхүү бууралтыг улирлын чанартай эдийн засгийн идэвхжилтэй холбоотой хэмээн статистикчид тайлбарлаж байна. Мөн Монгол Улс улирлын чанартай эдийн засагтай учраас I, IV улиралд ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, II болон III улиралд буурах хандлага байсаар байгааг албаныхан хэллээ. Засгийн газраас ажилгүйдлийн түвшинг жилийн 8.6 хувиас ихгүй байлгах бодлого баримталж байгаа бөгөөд 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд ажилгүйдлийн түвшин ирэх онд долоон хувь, 2016 онд 6.6 хувь, 2017 онд 6.2 хувьд хүрч буурах төсөөллийг гаргажээ.