Увс аймгийн Улаангом суманд “Гудамж” төслийн хүрээнд 3.2 км авто зам болон явган хүний зам, замын хашлага, тэмдэг, гудамжны гэрэлтүүлэг зэргийг хийж дуусгаад байна.
Тус төслийн хүрээнд үндсэндээ 8.5 км авто зам барих ёстой бөгөөд үлдсэн ажлыг ирэх хавар хийж дуусгах гэнэ Улаангом хотын доторх авто замын сүлжээг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэх, автомашины бөглөрлийг үүсгэхгүй байх үүднээс “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн аж. Өнгөрөгч 8 дугаар сараас эхлэсэн замын ажил эрчтэй явагдаж, ард иргэд стандартын шаардлага хангасан замаар ая тухтай зорчиж байна. Төв замын гэрлэн дохионуудыг авч оронд нь тойрог хийсэн нь жолооч нарыг багагүй будилуулж, зам тээврийн аваар осол гарах магадлал өндөртэй байгаа аж. Иймээс энэ тал дээр аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас анхаарч ажиллаж байна.