Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд багачуудыг хамруулж “Зөнгийн одод” урлагийн наадмаа энэ сарын 10-нд зохион байгууллаа.
Наадам язгуур урлаг, хамтлаг дуу, бүжиг зэрэг төрлөөр зохиогдож, Баянчандмань, Сүмбэр, Борнуур, Зуунмод сумын 110 гаруй сурагчийг хамруулсан аж. Наадмын хамтлаг бүжгийн төрөлд Сүмбэр сум тэргүүн байр, Борнуур сум удаах байр, Баянчандмань сум гуравдугаар байранд орсон бол хамтлаг хөгжмийн төрөлд Зуунмод сумын хөгжимчид нэгдүгээр байр, Баянчандманы хөгжимчид удаах байранд оржээ. Харин хамтлаг дууны төрөлд Сүмбэр сум эхний байрыг эзэлж, удаах байруудад Борнуур Зуунмод орсон аж. Үе тэнгийн найз нөхөдтэйгөө авъяас билгээрээ уралдаж, тэргүүн байрыг эзэлсэн сурагчид Улаанбаатар хотноо зохиогдох” Зөнгийн одод” улсын уралдаанд аймаг орон нутгаа төлөөлөөх эрхтэй болжээ.Зохион байгуулагчид тэмцээний тухай ярихдаа: Аливаа уралдаанд анги хамт олон, сургуулийнхаа орчинд танигдсан хүүхэд л оролцдог уламжлалтай.Үүний цаана нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд үлдэж хоцордог учраас энэ байдлыг арилгахын тулд “Зөнгийн одод”-ыг зохион байгуулах болсон гэв.