Төв аймгийн Зуунмод суманд 11 сарын 09-ны өдөр гурав, таван настай хоёр хүүхэд тактан дээрээс унаж осолдсон хэрэг гарлаа.
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Нансалмаа эцэг эхчүүдэд хандан сэрэмжүүлэхдээ Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг сануулав.
Цагдаагийн байгууллагын мэдээгээр энэ оны 10 дугаар сар гэхэд зам тээвэр болон ахуйн ослын улмаас 47 хүүхэд гэмтсний найман нь амь насаараа хохирсон байна.