Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн автомашины жолооч байгалийн улаан чулуу, бог малын мах хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч Д.Гантуяа энэ сарын 4-ний өдөр улсын хилийн гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийх үеэр УНӨ 6316 улсын дугаартай нүүрс тээврийн автомашины жолооч Б 50 кг байгалийн улаан чулуу, бог малын мах автомашиндаа тээвэрлэж явсныг илрүүлж, гаалийн байгууллагад хүлээлгэн өгчээ.