Эрдэнэт хотод аялан тоглолтоор явж байхдаа хамтлагийн гишүүн Д.Оюунтуул руу буцалсан ус цацсан гэх хэргээр ийнхүү долоон жилийн ял сонссоныг та бүхэн мэдэж буй.
Анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонсоод буй "Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Улмаар Түүний гомдлыг Нийслэлийн шүүх энэ сарын 06-нд хүлээн авсан билээ. Шүүгч гомдолтой танилцсанаар 30 хоногийн дотор хурлын товыг гаргах ёстой байдаг аж. Тэгвэл түүний гомдлыг ирэх долоо хоногт хэлэлцэх тов гарсныг шүүхийн эх сурвалж мэдээлсэн юм.
Харин Ц.Алдармаагийн өмгөөлөгч Б.Дашдорж “Шүүх хурлын тов хэдийд гарсныг мэдэхгүй байна. Хохирогч, шүүгдэгчийн ал аль талаас нь мэдээлэл өгөхгүй байгаа” хэмээжээ. Ц.Алдармаа өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд Харин 31 хувь буюу түлэгдэлтийн 2A зэрэгтэй гэсэн эмчийн дүгнэлттэй Д.Оюунтуул анхан шатны шүүх хурлын дараа Улсын III төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Түүний биеийн түлэгдсэн хэсэгт нөхөн сэргээх шаардлагатай учраас өнөөдөр гоо сайхны мэс засал хийлгэхээр БНСУ-ыг зорих гэж байгаа ажээ.