Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан 11 дүгээр сарын 4-нөөс 12 дугаар сарын 4 хүртэл цагаан зээрийн үнэ цэнийг сурталчлах аян өрнүүлээд байна.
Сарын энэ аяныг Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас эхлүүлсэн бөгөөд тус аймгийн Цагаан овоо, Баян уул сумд, Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Батноров, Баян овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдаар өртөөлөх аж. Иргэд, байгаль хамгаалагчдад зориулсан сурталчилгаа яриа хийж, Тосон хулстай, Хар ямаат зэрэг газарт үзүүлэх сургууль зохион байгуулах юм. Мөн цагаан зээрийн өвөл, намрын нүүдлийг тодорхойлох, зам дагуух аюулаас урьдчилан сэргийлэх, бүс нутгуудад эргүүл хийх ажлыг ч өрнүүлж байна.