БНХАУ руу гарах гэж байсан УНК 36-06 улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг Гаалийн байгууллагаас шалгахад 228 ширхэг тарваганы арьс нуун далдалсан байжээ.
Тарваганы арьсыг хэд хэдээр нь боон савлаж, тээврийн хэрэгслийнхээ эд анги, шал, хана таазанд нуун далдалсан байсан бөгөөд урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай хэрэг байж болзошгүй гэж гаальчид үзэж буй аж.
Дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.