Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Галаарид, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан зэрэг сэтгүүлчдийн эвлэлийнхэн хамтарсан шинэ жилийг тэмдэглэх болжээ. Жилийн жилд оны шилдэг сэтгүүлчдийг тодруулах, сэтгүүлчдийн гэсэн тодотголтой 10 гаруй шинэ жил болдог байна.
Тиймээс энэ олон шинэ жилийг нэгтгэж нэгдсэн нэг шинэ жилийн тэмдэглээр болсон байна.
Ингэхдээ улс төрчдийг урин оролцуулж, томоохон бизнесийн байгуулагаар эвээн тэтгүүлдэг жишгийг халах аж. Зөвхөн сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хүрээнд тэмдэглэх аж.
Энэ жилийн шинэ жилийг Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулах бөгөөд ямар байдлаар хэрхэн зохион байгуулах талаар санал бодлоо сэтгүүлчид чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм байна.