Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд эхний ээлжийн 120 айлын орон сууц барихаар өнгөрсөн есдүгээр сард ажлыг нь эхэлсэн. Ерөнхий гүйцэтгэгчээр “Хасү мандал констракшин” компани ажиллаж байгаа бөгөөд одоогоор 40 айлын орон сууцны гурван барилгын гадна хана болон сантехник, зоорийн магистрал шугам, халаалт, цэвэр усны шугам, цахилгаан, холбоо дохиоллыг нь хийж буй гэнэ.
Уг хөтөлбөрийн хүрээнд мөн Хэнтий аймгийн Чингис хотод эхний ээлжийн 120 айлын орон сууц барьж эхэлсэн. Уг ажлын гүйцэтгэгчээр “Дүрт-Уул” компани ажиллаж буй. Ажлын явц өдгөө 20 хувьтай байгаа аж. Тус компани эхний барилгаа ирэх онд ашиглалтад оруулах зорилго тавьжээ.