Төрийн орон сууцны корпорац (ТОСК), Цагдаагийн ерөнхий газартай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Уг гэрээний зорилго нь Засгийн газраас хэрэгжүүлж буй хүн амыг орон сууцжуулах бодлогын хүрээнд цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэх аж. ТОСК-ийн захиалгаар барьсан “Буянт-Ухаа 1” хороололд 824 төрийн албан хаагч байр авах болсноос 146 нь багш, 87 нь эмч, 68 нь цагдаагийн албан хаагч байжээ. Дээрх гэрээг байгуулснаар цаашид төрд олон жил ажилласан цагдаа нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлөөр орон сууцаар хангах боломж бүрдэж буй аж.