Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх төхөөрөмжийг өнгөрсөн аравдугаар сард үйлчилгээнд нэвтрүүлсэн. Ингэснээр хил нэвтрэх зорчигчийн бүртгэл, хяналт олон улсын жишигт хүрч, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэн, нэг зорчигч дунджаар 14-18 секундэд л хил нэвтрэх юм.
Хүчин төгөлдөр гадаад паспорттой манай улсын иргэд болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөл бүхий олон удаагийн визтэй гадаадын иргэд хурууны хээ, нүүрний зургийн тоон мэдээллээ таниулаад цахим гарцаар хил нэвтэрнэ. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар энэ сарын 17-ноос иргэдийг цахим гарцаар хил нэвтрүүлж эхлэх аж.