2013-2014 оны улсын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг 2012 оны арваннэгдүгээр сарын 5-нд байгуулсан бөгөөд уг хэлэлцээрт нь зургаан бүлэг 77 асуудал тусгагдсан. Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийг гурван талаас тэнцүү төлөөлөлтэй байгуулж ажилласан байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны энэ сарын 11-нийн хурлаар хэлэлцээрийн хэрэгжилт 81.2 хувьтай байна гэж талууд дүгнэлээ. Ийн 2015-2016 оны улсын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг ойрын хугацаанд хуулийн дагуу байгуулж ажиллахаар тогтлоо.