Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаанхаданд энэ оны зургадугаар сарын 27-нд манай улсад ажиллаж буй БНХАУ-ын иргэн Шуанши гэх эр нутаг нэгт Өлзийтогтохтой маргалдаж, амийг нь бүрэлгэжээ. Тэд архи уун үл ялих зүйлээс болж маргалдсанаас уг хэрэг гарсан гэнэ. Шуаншигийн энэ хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тус аймаг дахь Сум дундын I прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу хүний амь санаатайгаар бүрэлгэсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Сум дундын шүүх 16 дугаар шүүх уг хэргийг хэлэлцээд БНХАУ-ын иргэн Шуаншид чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноов.