Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг төслийнхөн шийдвэр гүйцэтгэгчдийг чадавхижуулах олон ажлыг шат дараатай хийж буй аж. Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургагч багш бэлтгэхэд илүүтэй анхаарч, ШШГЕГ-ын 10 алба хаагчийг БНСУ-д бэлтгээд иржээ.Тэд энэ сарын 3-8-нд тус улсад номын дуу сонсож, БНСУ-ын Дээд шүүх, дүүргийн шүүхүүд, Шийдвэр гүйцэтгэх байгууллагатай танилцаж, шийдвэр гүйцэтгэх тогтолцоо, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах онцлог, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд туслах ажиллагааг судалсан гэнэ.