Боловсролын салбарын царцаасан барилгуудын талаар БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаяраас тодрууллаа.
-Боловсролын салбарт царцаасан хэдэн барилга байна вэ?
-2013-2014 онд боловсролын салбарт шинээр 130-аад барилга ашиглалтад орсон. Үүнээс сургууль 33, цэцэрлэг 32, биеийн тамирын 15 заал, дотуур байр 15, үлдсэн нь шинжлэх ухааны барилга байгаа. 2013 оны сүүлчээр боловсролын салбарын 126 барилгыг Засгийн газар болон УИХ-ын тогтоолоор Үндэсний аудитын газраас шалгаж, царцаасан. Эдгээрээс 97 барилгын хөрөнгийг өнгөрс өн оны тавдугаар сард буцаан олгож, барилгыг нь үргэлжлүүлэх тухай аудитын тайлан гарсан юм. Харин үлдсэн 29 барилгыг үргэлжлүүлэх боломжгүй, дахин шалгах шаардлагатай гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Эдгээр барилгыг ирэх жил ажлыг үргэлжлүүлэн барихаар 2015 оны төсвийн төсөлд тусган, УИХ-аар хэлэлцэж байгаа.
-29 барилгын санхүүжилтийг яагаад зогсоосон юм бэ?
-Төсөв нэмүүлэх шаардлага нь үндэслэл багатай байсан учраас зогсоосон. Гэхдээ одоогийн байдлаар боловсролын салбарт царцчихсан, үйл ажиллагааг нь зогсоосон барилга байхгүй. Үндэсний аудитын газартай 29 барилгын удирдлага зөвшилцөж, үргэлжл үүлэхээр болсон. Төсвийн төс өлд хөрөнгө нь тусгагдсан.
-126 барилгын хэд нь энэ онд ашиглалтад орох вэ?
-20 цэцэрлэг, найман сургууль ашиглалтад орно. 126 барилгын үйл ажиллагааг үргэлжл үүлэхэд нийт 113 тэрбум төгрөг шаардлагатай. Ер нь төсөвт мөнгийг нь хангалттай тусгаж өгч чадаагүй. Барилгынхаа хугацаат ажлыг үргэлжл үүлэх хэмжээний мөнгийг л шийдсэн.
-Зүүнсалаанд барьж байгаа 124 дүгээр сургуулийн барилгыг гүйцэтгэгч нь чанаргүй барьснаас нурааж, шинээр барих шаардлагатай гэж байсан. Энэ юу болсон бэ?
-Сургуулийн барилгын гадна хийц зохих түвшинд биш, хазайлттай байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллага гарсан. Түүнчлэн үндсэн хийцэд гарсан алдааг хөндлөнгийн хяналтаар баталгаажуулсны дараа ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Энэ сургуулийн барилгын ажил 2010 онд эхэлсэн байдаг. Тухайн ондоо хөр өнгийнхөө ихэнхийг авсан ч төсөвт тооцоогүй ажил гарснаар мөнгө нэмүүлэх шаардлагатай боллоо гэж манайд албан тоот өгсөн.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ