Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан өнгөрсөн долоо хоногт 25 залуу байнгын, 149 оюутан цагийн ажилд оржээ. Тус биржид өдгөө цагийн ажилд орох хүсэлтэй 4000 оюутан залуучууд мэдээллээ ирүүлсэн бол эзнээ хүлээж буй ажлын байр 800 байна. Эрх зүйч, эдийн засагч, архитектор, барилгын ерөнхий инженер, маркетингийн менежер, гадаад аяллын менежер, цахилгааны хяналтын инженер, үйлдвэрийн менежер, нярав, борлуулалтын менежер, зөөгч, барилгын туслах ажилтан, үйлчлэгч, борлуулагч, худалдагч хийх сонирхолтой залуус Залуучуудын хөдөлмөрийн төв биржид хандаарай.