“Мөнх цохиолох зүрх” сэтгэлийн аян нь дөрвөн настай Мөнххүслэн хүүгийн эмчилгээний зардалыг олоход чиглэгдсэн сайн үйлсийн аян юм. Фэйсбүүк дэхь “Залуусын мартагдашгүй намар” крупп, “Залуусын давалгаа ТББ”, “Залуусын итгэл” групп зэрэг сайн дурын залуусын нэгдэл энэхүү аяныг аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 14-ны хугацаанд хамтран зохион байгуулж байна.
Мөнххүслэн хүү нь анх хоёр сартайдаа зүрхний хүнд хавсарсан гажиг гэсэн оноштойгоор Эх нялхасын эмнэлэгийн байнгын хяналтанд байгаа юм. Дөрвөн жилийн хугацаанд хүүг эмчлэгдэх боломжгүй, найдваргүй гэж хэлж байсан ч ээж нь олон улсын томоохон эмнэлэгүүдэд удаа дараа хандсаны хүчинд Энэтхэг улсын Нью Дэли хотод байрлах Макс эмнэлэгт төгс хагалгааг хийх боломжтой гэсэн хариуг илгээсэн байна. Эмчилгээний нийт зардал 15.000 доллар, (30 сая төгрөг) эхний ээлжинд шаардлагатай юм.
Сайн үйлсийн аяны хүрээнд одоогийн байдлаар 12.823.000 төгрөгийн хандив цуглаад байгаа бөгөөд нийт эмчилгээний төлбөрийн 30 хувийг олсон байна. Тиймээс дуучид, уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэж, хандивийн тоглолтыг маргааш 19.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зохиож байгаа юм байна.Тоглолтод МУГЖ Т.Ариунаа, Sweet emontion, Lemons, A Sound, 3 бүдүүн, Микс, Extacy, A Cool зэрэг олон хамтлаг дуучид оролцох юм. Энэ үеэр сайхан сэтгэлт хүмүүс маань нэгэн үдэш хайртай уран бүтээлчидтэйгээ сэтгэлийн цэнгэл авч, Мөнххүслэн хүүд амьдарл бэлэглэхийг зохион байгуулагдчын зүгээс уриалж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
М.Болор
HTML-