Дархан-Уул аймгийн Дархан сумын “Гос-Хот” Өрхийн эрүүл мэндийн төвөөс эрхлэн Эрүүл мэндийн даатгалын хүрээнд байгууллагад түшиглэсэн сургалт буюу “Ширээ тойрсон уулзалт” хийв.
Тус Өрхийн эрүүл мэндийн төв нь “Эрүүл зохистой хооллолт”, “ Хөдөлгөөн чийрэгжүүлэлт”, “Артерын даралт ихдэлтээс сэргийлэх нь” зэрэг сэдвээр Дархан-Ус суваг ХХК, Цагдаагийн газар, Онцгой байдлын Газар, Дархан сумын ЗДТГ зэрэг байгууллагуудад сургалт уузалтуудыг зохион байгуулж 250 гаруй ажилтан албан хаагчдыг хамруулжээ. Мөн хяналт, үнэлгээний явцад эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтэн, удирдлагуудтай ярилцлага хийснээр иргэдийн эрүүл мэнддээ тавих хяналт, анхаарлыг нэмэгдүүлсэн, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ойлгуулсан, иргэдийн бие биенээ дэмжсэн ач холбогдолтой ажил боллоо гэж Улсын тэргүүний “Гос-Хот” Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Ганболд ярилаа.