Тус аймгийн Эрдэнэ, Бүрэнбүст, Говил багуудаас сонгогдсон хэсгүүдийн 15 наснаас дээш насны 1800 хүнийг сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаанд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг 14 хоногийн хугацаанд ажиллана.
Эрдэнэ багт энэ сарын 05-08-ны өдрүүдэд сүрьеэгийн тархалтын судалгаа явагдсан бөгөөд судалгаанд нийт 480 хүнийг хамруулсан байна. Хүн бүрийн артерийн даралт, бизийн жин болн өндрийг хэмжиж, сүрьеэгийн шинж тэмдгийн талаар асуумж авч, цээжний рентген шинжилгээг хийсэн аж. 150 иргэнээс цэрний сорьц авч, Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторид шинжлүүлсэн.
Бүрэнбүст багт энэ сарын 09-ний өдрөөс сүрьеэгийн тархалтын судалгаа эхэлсэн бөгөөд 11-ний өдрийн байдлаар 400 гаруй хүнийг хамруулсан байна.