Өвөрхангай аймагт Японы Хоккайдо мужийн Такикава хотоос хөдөө аж ахуйн зөвлөхүүд өнгөрсөн тав, долдугаар сард ирж, Нарийнтээл, Төгрөг, Арвайхээр, Хархорин сумдад ажиллахдаа цагаан будаа тарьж, туршиж буй иргэдийн будааны үрслэг, хөрс бэлдэх, ургалтын байдалтай танилцсан. Энэ үеэрээ 31 хүнийг сургалтад хамруулж, цагаан будаа тарих арга технологийн гарын авлага, зөвлөмжөөр хангасан байна. Мөн тус аймгаас есөн хүн Японд мэдлэг, мэргэжлээ дээшлүүлжээ. Энэ онд тус аймгийн 12 иргэн нийт 294.4 ам метр газарт цагаан будаа тарьж, 31.4 кг ургац хураасан нь өмнөх оныхоос 44.4 ам метр талбай, 7.5 кг ургацаар өссөн үзүүлэлт аж.