Өнгөрсөн пүрэв гаригт Архангай аймгийн Булган сумын 12 жилийн сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад оржээ. Нийт 320 хүүхдийн суудал бүхий уг барилгыг Архангайн бүтээн байгуулалтын нэгдлийн “Арсувтай Булган” группын “Гурвантамир” ХХК-ий инженер техникийн ажилтан ажилчид гэрээт хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан байна.
Булган сумын сурагчид 2014-2015 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын анхны өдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны даваа гарагт будаг нь ханхалсан саруул танхимд хичээллэж эхэлсэн нь энэ аж. Энэхүү хичээлийн шинэ байрны хөрөнгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Б.Болор, С.Дэмбэрэл нар улсын төсвөөс гаргуулж дэмжлэг үзүүлжээ.