Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Сайн сайхан медикал” эмнэлгийн захирал Х.Сайханбилэг, Канадын эрдэмтэн Жон Ву, “Genesis Stem Cell Regonerative Medicine” компаний захирал Жэсон Минг нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус багийнхан манай улсад сүүлийн үеийн өндөр технологиор гаргаж авсан үүдэл эсийн эмчилгээний шинэ арга нэвтрүүлэхээр зорьж байгаагаа танилцуулаад, ЭМЯ-наас бодлогоор дэмжихийг хүссэн юм.
Н.Удвал сайд “Монгол Улсад үүдэл эсийн судалгаа, шинжилгээний ажил эхлэл төдий байгаа. Эх орондоо эмчилж чадахгүй байгаа энэ өвчний эмчилгээнийх нь шинэ технологийг нэвтрүүлэхийг бодлогоор дэмжинэ” гэв.
Үүдэл эсийн эмчилгээний аргыг нэвтрүүлснээр бүрэн эмчлэгдэхгүй өвчнийг эмчлэх боломж нээгдэх аж.
Д.Анир