УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт АНУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Пайпер Кэмбэлл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Батцогт Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Хатагтай Пайпер Кэмбэллтэй хамт 40 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчинг сайжруулахаар ажилласан ноён Жон Уодач хүрэлцэн ирсэн байлаа. Тэрээр манай улсад хэрэгжих Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн төслийн боловсруулалтад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байгаа юм байна. Ноён Жон Уодач хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар боловсруулж буй хуулийн төсөл маш сайн төсөл болсныг онцлоод туршлагаасаа хуваалцсан юм.