Прокурорын байгууллага төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөнөө энэ сарын 17-20-нд хийхээр товложээ. Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, орлогч прокурор гээд 80 гаруй удирдах ажилтан оролцож, энэ онд хийсэн ажлын талаарх мэдээлэл танилцуулгыг сонсож, үйл ажиллагааг нь үнэлж, дүгнэх юм байна. Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, улсын ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат, улсын ерөнхий прокурорын туслах Е.Сагсай, Ц.Мөнхбат зэрэг хүмүүс шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд прокурорын байгууллагаас анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгөх гэнэ. Мөн зөвлөгөөнд оролцогчид Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж тусгай хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдах юм.