Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж байхаар УИХ-аас 2012 онд хуульчилсан билээ.
Өнгөрсөн жил өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн 11 дүгээр сарын дөрөвний өдөр тохиож байсан ч энэ жил 11 дүгээр сарын 23-ны өдөр буюу ням гарагт “Монгол бахархлын өдөр” тохиож байгаа юм.
Үүнтэй холбогдуулж иргэдийн дунд “Монгол бахархлын өдөр” буюу 23-ны ням гарагийг нөхөж бүх нийтээр амарна гэсэн мэдээлэл тараад байгаа. Харин холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр тухайн өдөр ням гарагт тохиож байгаа учраас бүх нийтээр амрахгүй аж. Тодруулбал, уг амралтын өдрийг нөхөж баасан эсвэл даваа гарагт амрахгүй юм байна.