Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 9-нд 228 ширхэг тарваганы арьс хууль бусаар хил давуулах гэж байсныг гаальчид илрүүлжээ. УНК 36-06 улсын дугаартай машины эд анги, шал, хана, таазанд нуусан энэ олон арьсыг хэсэг хэсгээр багцлан боосон байсан гэнэ. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.